Уртын дууны үг, ноттой ном гаргана

Хурдан морьдын тоосонд дарагдаад удаагүй байгаа Хүй долоон худагт удахгүй уртын дуучид цуглах ажээ. “Молор эрдэнийн мялаалга” нэртэй уртын дуучдын наадам ирэх сарын 15-нд болох юм байна. Энэхүү наадамд оролцох уртын дуучид гурван өөр түрлэг өргөн өрсөлдөх аж. Уртын дуучдын авьяас билгийг хөхиүлэн дэмжих, мэргэжлийн төвшинг өндөрсгөх, энэхүү үндэсний язгуур урлагийн залгамж халааг төрүүлэх зорилготойг тус наадмын хүрээнд Уртын дууны холбооноос уртын дууны үг, ноттой ном хэвлүүлэхээр төлөвлөж буй юм байна.