Манай
улс Хойд Солонгостой байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар
болжээ. Ирэх сарын 13-наас 17-ны өдрүүдэд Хойд Солонгосын Үндэсний аялал
жуулчлалын газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах юм байна.
Энэхүү айлчлалын үеэр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах аж. Хойд
Солонгос манай улстай 1948 онд дипломат харилцаа тогтоож, 1951 онд Элчин сайдын
яамаа нээж байжээ. Дээрх санамж бичигт гарын үсэг зурснаар дэлхийн улс
орнуудтай тийм ч нээлттэй харилцдаггүй Хойд Солонгос улсад манай улсын иргэд
зорчих боломжийг нээх аж. Түүний эхлэл болж, ирэх сарын 21-нээс 25-нд Хойд
Солонгосоор аялах сонирхолтой хүмүүст зориулан аялал зохион байгуулахаар болсон
байна. Тус аялалд зориулан “Корейн эйр” компани Улаанбаатар-Пхеньян хотын
хооронд шууд нислэг үйлдэх аж.