Өвөрхангай аймгийн 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Баяр наадмын өдрүүдэд тус нутгийн ард түмэн нутгаасаа төрсөн түүхэнд бичигдсэн
алдартнуудынхаа хөшөө дурсгалыг босгон мөнхөлж байна. Өнөөдөр тус аймгийн төв
талбайд Монголын Улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, ес дэхь
ерөнхий сайд Гэндэн нарын хөшөөний нээлт болжээ.
Хөшөөний нээлтэнд Өвөрхангай аймгаас төрсөн улс төр, спорт, нийгэм соёлын
зүтгэлтнүүд оролцсон байна. Үүнээс хойш үеийн үед монголын тусгаар тогтнол,
ардчилал, шударга ёсны төлөө тэмцэх, түүнийг манлайлах өврийн сайхан хангай
нутгийн хөвгүүдийн тэмцэл тасрах ёсгүй билээ. Тэгж чадвал бид баатарлаг өвөг
дээдсийнхээ өмнө хариуцсан түүхэн хариуцлагаа биелүүлж дараа үедээ өвлүүлж
чадах юм.