“Сарлагийн фестиваль” болжээ

Аялал жуулчлалын улирал болж буйтай холбогдуулан Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас санаачлан Монголын аялал жуулчлалын холбооноос жуулчдад нүүдлийн соёл иргэншлийг сонирхуулах үүднээс таван хошуу малын баяр зохион байгуулдаг билээ. Тус үйл ажиллагааны хүрээнд долдугаар сарын 23-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Өндөрхясаа нэртэй газарт “Сарлагийн фестиваль” болжээ. Наадмын үеэр сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэргэний парад, сарлаг бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулсан байна.