Чингис хааны ач хүүгийн шарилыг олжээ

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Алс Дорнодын археологичид Байгал нуураас зүүн урд зүгт орших Монголын хан Есүнхэгийн сууринд малтлага хийх үеэрээ Чингис хааны ач хүүгийн шарилыг олсон байна. Энэ талаар Алс Дорнодын холбооны их сургуулийн албан ёсны сайтад мэдээлжээ. Экспедицид Алс Дорнодын холбооны их сургууль, Оросын шинжлэх ухааны академийн Алс Дорнодын хэлтсийн археологичид оролцсон байна. Тэд мэдэгдэлдээ “Шарилыг XIII зуунд хааны ордон байрлаж байсан алдарт Хирхирийн балгасын ойролцоох суурингаас олсон. Археологичид баганатай барилга, баян язгууртны булшийг нээсэн байна. Үүнийг олдворуудаараа баталж болно. Олдворын зарим хэсэг Байгаль нуурын өмнөд хэсэг, Алс Дорнод хоорондоо холбоотой байсныг баталж байна” гэж бичжээ. Эдгээр олдворууд нь монголчууд зүүн хойд Хятад, Приморыг эзэлснийхээ дараа буюу X-XIII зуунд одоогийн Приморын хязгаарт аж төрж байсан Зүрчиний аймгийнхныг цөлж байсныг баталж байгаа аж.