Монгол, Орос, Хятад гурван орны аялал жуулчлалын наадам өчигдөр эхэллээ. Хятадын Манжуур хотноо ес дэх жилдээ болж буй уг наадмаар соёл урлагийн болон сурталчилгааны өдөрлөг болохоос гадна Монгол, Орос, Хятадтай хөрш зэргэлдээ оршдог орнуудын хил дамнасан хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдааны хамтын ажилгааны чуулга уулзалт болох юм байна. Манжуур хот нь Хятадын зүүн хойд нутгийн Хөлөнбуйрт байрладаг бөгөөд хойд талаараа орос, баруун хэсгээрээ Монголтой хил залгаа оршдог тул тус хотыг Ази, Европын эх газрын “нэгдүгээр боомт” хэмээн нэрлэдэг ажээ. Энэ удаагийн аялал жуулчлалын наадам тав хоног үргэлжлэх юм байна.