Саяхан Монголын "Британника” нэвтэрхий толины
нээлтийн ёслолын ажиллагаа болсон билээ. Энэхүү ёслолын ажиллагаанд дэлхийн
шилдэг нэвтэрхий толь “Британника”-гийн ерөнхий редактор Дэил Хойберг хүрэлцэн
иржээ. Тэрээр "Монголын “Британника” толины англи хэл дээрх эх хувилбар 25
мянган өгүүлэлтэй. Харин монгол хувилбарт нь Монголын тухай 3000 өгүүллийг нэмж
оруулсан. Энэхүү англи, монгол хувилбаруудыг хамтад нь нэг товч нэвтэрхий толь
хэлбэрээр хэвлэсэн” гэв. Энэхүү толь нь англиас гадна есөн хэл дээр хэвлэгддэг
байна. Харин товч нэвтэрхий толь зэрэг бусад хэлбэрээр 20 гаруй хэл дээр
хэвлэгддэг ажээ. Тиймээс дэлхийн олон оронд “Британника” толь бичгийг эрхлэн
хэвлэдэг салбарууд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энэхүү толийг анх 1768 онд
Шотландын Эдинбург хотноо гурван ботиор хэвлэжээ. Дараа нь тус сэтгүүлийн
захиргаа Лондон руу шилжиж, улмаар 1930-аад онд Америкийн “Sears Roebuck”
компани худалдан авч, сэтгүүлийн төв байрыг Чикаго руу шилжүүлсэн түүхтэй аж.
Одоогийн байдлаар “Британника”-гийн 18 мянга орчим өгүүллийг онлайн хэлбэрээр
төлбөргүй унших боломжтой агаад нийт 85 мянга орчим өгүүлэлтэй байна. Тус
толийн 32 боть номын дэлгүүрт 1200 доллараар зарагддаг агаад улс орон бүрт
харилцан адилгүй аж.
Normal
0
false
false
false
EN-US
X-NONE
X-NONE
MicrosoftInternetExplorer4