Дуу цахилгаантай бороо орно


Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарыг дуустал дуу цахилгаантай, усархаг, ширүүн аадар бороо үргэлжлэн орж, аянга буух төлөвтэй байна гэж мэдээллээ. Тиймд гал түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг айл өрх, албан байгууллагуудад анхааруулж байна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар өнөөдөр өдөр, зүүн аймгуудын нутгаар өнөө шөнө дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа гэнэ. Харин говийн аймгуудын нутгаар болон Улаанбаатарт бороо орохгүй юм байна. Нутгийн төв хэсгээр 26, 29-нд, 27-нд зарим газраар, 28-нд баруун зүгийн нутгаар дуу цахилгаантай бороо орох ажээ. Түүнчлэн 26-наас хойш ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 21-26 градус дулаан байх юм байна.