“Монголд нар мандахаас жаргах хүртэл”

Энэ сарын 30-наас ирэх сарын 6-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт “Монголд нар мандахаас жаргах хүртэл” нэртэй Олон улсын марафон гүйлтийн 100 км-ийн тэмцээн болох юм байна. Швейцарийн “Ecoleap” сангаас 10 дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд энэ жил Монгол, Франц, Япон, Хятад зэрэг орны тамирчид оролцох ажээ. “Энэхүү тэмцээн нь Хөвсгөл далайн эрэгт болдог учраас хамгийн сайхан марафоны нэг гэнэ. Тэмцээнд оролцогчид өрсөлдөх төдийгүй нүүдэлчдийн амьдралтай танилцаж, байгалийн сайхныг харах боломжтой”-г wagerrun.com мэдээлжээ.