Дэлхийн шилдэг есөн газрын нэг Тэрхийн цагаан нуур

"Монгол улсын Тэрхийн цагаан нуурт очвол та энэ газар аж төрдөг иргэд яагаад хотод амьдрахыг хүсдэггүй вэ гэдгийг ойлгох юм. Тэрхийн цагаан нуур бол сөнөсөн галт уулаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт газар аж. Энд загас барьж, монгол гэрт амьдарч, байгалийн сайхныг ганцаараа хараад суух боломжтой бөгөөд энэ үед бүх алжаалаа умартах болно". Дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөл болсон "СиЭнЭн"-ээс монголын Тэрхийн цагаан нуурын талаар ийнхүү бичжээ. Тэд дэлхийн сая сая хүнд зориулан манай гариг дээр ганцаараа аялах боломжтой есөн газрыг танилцуулсан байна. Түүний нэгээр манай улсын Тэрхийн цагаан нуур тодорсон аж. Дээрх газруудыг Төвдийн Рунбрук сүм тэргүүлсэн байна. Уг сүм далайн түвшнээс дээш 5100 метр өндөрт байрладаг. Бясалгал хийхэд хамгийн тохиромжтой, амар амгалан сүм гэжээ. Түүнчлэн жагсаалтад Энэтхэгийн Керал мужийн усан дээрх зочид буудал, Австрали улсын Уилсон арал, Шинэ Зеландын "Такаро Пиись" амралтын газрын фэнг шүй буудал, Тайландын Бат Суан Мок буддын сүмийн  сувиллын газар, Канадын Аляскын Алерт тосгон, Намибын Кулала цөл, Кени улсын хээр тал багтсан байна.