Хэнтий аймагт мянган Ногоон дарь эх зална


Шашин номын үндсийг тавилцсан Хэнтий аймгийн “Гүнд Гаравлин” хийдийн 350 жилийн ой энэ онд тохиож буй ажээ. Ойдоо зориулан тус хийдээс 1000 Ногоон дарь эхийг бүтээж, сүсэгтэн олноо баярлуулахаар шийджээ. Эдгээр 1000 бурхны эхний 500 ширхгийг өчигдөр бэлэн болгосон байна. Харин үлдсэн Ногоон дарь эх бурхныг ирэх сарын дундуур бүтээж дуусгах зорилт тавьжээ. Нэг бурхны өртөг нь 250 мянган төгрөг болж байгаа гэнэ. Гуулиар цутгаж, алтаар бүрсэн уг бүтээлийн өндөр нь 28 см. Монголд анх удаа 1000 Ногоон дарь эх бурхныг бүтээж байгаад нутгийн ард олон ихэд бэлгэшээж байгаа учраас чин сэтгэлийн өглөгийг харамгүй өргөсөн байна.