Чингис хаан дэлхийн тэн хагасыг эзлэн Монголчууд агуу уудам
нутгийн эзлэн суурьшиж байсны тод ул мөр нь дэлхийн Монгол туургатан билээ.
Тува, Буриад гээд наад захын улсууд Монгол туургатан. Түүнээс цаашилбал
Афганистанд хүртэл Монгол хүний ген тээсэн иргэд олноороо байдаг нь нэгэнт
нотлогдсон.
Тэгвэл ирэх сарын 24-27-ны өдрүүдэд нийслэлд дэлхийн Монгол туургатнууд чуулж,
“Дэлхийн монгол туургатан, Хүннү гарвалтны энхийн их наадам”-ыг хийхээр болжээ. Зөвхөн Монголчууд төдийгүй дэлхий
дахины сонорт хүрэх энэ наадмыг зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар
гаргасан байна.