Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэрэг хэсэг хугацаанд явахгүй

 

Толгойт, Эмээлт өртөө хооронд их засвар хийж байгаа учир өчигдрөөс эхлэн наймдугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 271, 272 дугаар галт тэрэг замд гарахгүй болжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 20, 23, 27, 30, ирэх сарын 3,10,13, 17-ны өдрийн Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг замд гарах боломжгүй болсон байна.