Хөвсгөл аймгийн төвөөс цаатнуудын өвөлжөө хүрэхэд 150-иад км гэнэ. Гэвч энэ богинохон зайг туулахын тулд бүтэн зургаан цаг зарцуулдаг гэхэд итгэмгүй. Хотжилт хүрээгээ тэлэхийн хэрээр цаатнуудын амьдрах нутаг, цаа бугын бэлчээр өдөр ирэх бүр хумигдсаар байгаа ажээ. Тиймээс 90-ээд онд тоо толгой нь 10 мянгадп хүрч байсан цаа өдгөө 400 хүрэхгүй болж цөөрчээ. Цаа бугынхаа бэлчээрийг бараадан цаатнууд жилд зургаан удаа нүүдэллэдэг байна. Дөрөвдүгээр сарын эхээр ихэвчлэн уулын тайга өөд нүүдэг бол урин дулааны цагт сэрүүн газар сонгодог ажээ. Цаатнуудын хувьд цаа буга амьдралынх нь эх булаг. Хэдийгээр тэд цааныхаа махыг идэж, сүүг нь боловсруулан хүнсэндээ хэрэглэж, арьсаар нь хувцас хийдэг ч цаагаа гэр бүлийн нэг гишүүн адил хүндэтгэдэг байна.