Жил бүр Засгийн газраас гадаадаас авах мэргэжилтэн, ажиллах хүчний квот тогтоож өгдөг. Энэ жил “Оюу толгой”-д 6949, “Энержи Ресурс”-т 1100 гадаад иргэн ажиллуулах квот батлагдсан билээ. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт 6665 гадаад иргэн бүртгэлтэй байгаа ажээ. Үүнээс хөдөлмөр эрхлэх оршин суух зөвшөөрөлтэй 2000 гаруй гадаадын иргэн Оюутолгой ХХК, 200 гаруй гадаадын иргэн “Энержи Ресурс” ХХК-д ажиллаж байгаа аж. Ажил нь эхэлсэн тул түрүүчээсээ орж ирж буй юм байна. Мөн нүүрс тээврийн компаниудад 3000 гаруй гадаадын жолооч ажилладаг агаад гадаадын хөрөнгө оруулалттай болон гадны иргэдийг ажиллуулж байгаа 78 ажх ахуйн нэгж бий аж. Өмнөговьд бүртгэлтэй 6665 иргэний 90 орчим хувийг Хятад улсын иргэд эзэлдэг байна.