Аттилла хааны гэр өргөө наадам хийхээр болсон байна. Тэрбээр баруун хүннүгийн их хаан хэмээн алдаршсан бөгөөд өрнө дахинд тэнгэрийн ташуур хэмээдэг Атилла хаан 406 онд төрсөн гэгддэг. Монголын дээд язгуур буюу хүннүгийн их хаан Атилла хааны өргөө, гэрийг барьж ийнхүү наадам хийхээр болжээ. Уг арга хэмжээг Эртний Монголын гүн ухаан судлалын төвөөс зохион байгуулж байгаа ажээ. Тэд наймдугаар сарын 20-нд Хар усан тохойн эрэг дээр наадмаа хийхээр болжээ.