Чингисийн үеийг харуулсан дахин нэг түүхэн кино мэндэлнэ


Чингисийн үеийн монголын түүхийг харуулсан кино дахин нэгээр нэмэгдэхээр боллоо. Чингис хааны аравт цэргүүдийн тухай өгүүлэх энэхүү түүхэн кино тун удахгүй нээлтээ хийхэд бэлэн болжээ. “Аравт” хэмээх уран сайхны киноны гол дүрд  Өвөрмонголын “Чингис хаан” кинонд тоглосон Баасан жүжигчин тоглож байгаа юм байна. Түүнчлэн монголын нэртэй жүжигчид ч тоглож байгаа гэнэ. Харин хөгжмийн зохиолчоор нь Sweetymotion” хамтлагийн продюссер Б.Чинбат ажилласан байна.