Монголын тал нутагт жил бүр зохион байгуулагддаг “Монгол Дерби” морины уралдааныг “Хамгийн урт зам туулдаг морины уралдаан” хэмээн Гиннесийн номд өнгөрсөн долоо хоногт бүртгэжээ. Америк, Австрали, Испани, Шинэ Зеланд зэрэг олон орны тамирчин уг уралдаанд оролцож 10 өдрийн турш 1000 км зам туулсан байна. “Монгол Дерби” нь уртаас гадна хамгийн хэцүү зам туулдгаараа алдартай ажээ. Тиймээс ч оролцох хүсэлтэй хүмүүсийн эрүүл мэнд, туршлага зэргийг харгалздаг юм байна. Ирэх сард зохион байгуулагдах “Монгол Дерби-2011”-т оролцох 20 хүний дотор Ирландын Төрийн нарийн бичгийн дарга Оуэн Патерсон багтсан байна.