Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн нүүрсийг гадны зах зээлд гаргах төмөр замын чиглэл, барих үе шат зэргийг баталсан байна. Энэ онд Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаянгийн чиглэлд 400 км, Сайншанд-Баруун-Уртын чиглэлд 350 км зэрэг нийт 1770 км төмөр зам тавих суурь бүтцийг шинээр барихаар төлөвлөжээ. Ирэх онд 1421.5 км, 2015 оноос хойш 2500 км төмөр зам ашиглалтанд оруулах ажээ.