Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал тоглоно

Ерөнхийлөгчийн ивээлд байдаг Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал Хүннү гүрэн байгуулагдсны 2220 жилийн ойд зориулан “Монголын сайхан орон” тоглолтоо долдугаар сарын 12-нд сонордуулах юм. Дэлхийн өвөрмөц, гайхалтай 20 оркестрийн нэгээр шалгарсан манай үндэсний хөгжмийн оркестр энэ тоглолтондоо Л.Мөрдорж, Э.Чойдог, Н.Жанцанноров нарын шилдэг хөгжмийн зохиолчдын “Монголын сайхан орон”, “Бурхан халдун”, “Уйлган шарын явдал” зэрэг сор болсон зохиолуудыг тоглохоос гадна гадаадын сонгодог бүтээлийг эгшиглүүлэх ажээ. Мөн Германы симфони оркестрын тоглосноор алтан сан хөмрөгт хадгалагдсан “Алтан өргөө” киноны хөгжмийг үндэсний хөгжмөөр тоглохоор бэлдэж буйг уран бүтээлчид нь онцолж байна.