Монгол бичгийн өдөр


Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ой, “Монгол туургатны өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2011 оны долдугаар сарын 7-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн яам, Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын тамгийн газар, Улсын төв номын сан хамтран “Монгол бичгийн өдөр” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тус өдөр нь монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлан өвлүүлэх, таниулахад чухал ач холбогдолтой өдөр болох юм. Түүнчлэн “монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авах, монгол бичгийн холбогдолтой үзэсгэлэн, тэмцээн зохион байгуулах зэрэг сонирхолтой олон арга хэмжээ зохиогдох ажээ.