Нүүдэлчдийн соёл урлагийг сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөтгөх зорилготой зохиогддог “Сэрсэн тал” соёлын наадмыг дөрөв дэх жилдээ Хүй долоон хутагт энэ сарын 11-12-нд зохион байгуулахаар болжээ. Тус наадмын үеэр Монголын соёл урлаг, гар урлалыг сурталчилж нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиолын өртөөг ажиллуулах ажээ. Мөн “Салхийг мэдрэхүй”, Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлийг наадамчдад толилуулах юм байна.