Өндөр гэгээний мутрын тамга, өмсөж байсан дээл, дархны дөш болон суварга, бурхны хэв, завъяа, аяны тогоо, өрөөсөн бойв /гутал/, таяг зэрэг 16 эд өлгийн зүйлийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэжээ. Эдгээр нь Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музей, Үндэсний музей, Эрдэнэ зуу музей, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Баруун чойрын хийд, Шанхын Баруун хүрээ хийд, Гандантэгчинлэн хийдэд хадгалагдаж байна. Манай улс нийт 593 ширхэг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлтэй юм.