Улсын баяр наадмаар галт тэрэгний зорчих хуваарьт өөрчлөлт
орсон байна. Тодруулбал, Эрээн, Замын-Үүд чиглэлийн галт тэрэг өөрчлөгдсөн
хуваарийн дагуу гурван өдөр явахгүй ажээ.
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 44 дүгээр галт тэрэг энэ сарын 9, 13, 16-ны
өдрүүдэд явахгүй бол Улаанбаатар-Эрээний чиглэлийн 22 дугаар галт тэрэг 10, 14,
17-ны өдөр явахгүй болжээ. Харин наадамчдыг хурдан морины уралдаан үзэхэд нь
зориулан Улаанбаатар-Давааны, Давааны-Улаанбаатарын чиглэлд нэмэгдэл 303/304,
305/302-р галт тэрэг Толгойт, Эмээлт өртөөдөд зогсолт хийнэ.
Мөн 10-13-ны өдрүүдэд Эрдэнэт-Дархан- Улаанбаатар чиглэлийн 311/274-р галт
тэрэг Давааны зөрлөгт хоёр минут зогсолттой аялах бол 11-13-ны өдрүүдэд
Дархан-Сүхбаатар-Дархан чиглэлийн 701, 702-р галт тэрэг бүх өртөө километрүүдэд
зогсолттой аялах юм байна.
Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар-Эрдэнэт, Улаанбаатар-Сүхбаатар,
Улаанбаатар-Бор-Өндөр чиглэлд нэмэгдлээр вагон аялуулах
болжээ.