Уг арга хэмжээний эхлэл болох "Монгол гэрийн өдөр" өнөөдөр болж байна. Харин маргааш "Монгол цагаан идээний өдөр"-ийг зохион байгуулах юм. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох ажээ. Ирэх пүрэв гаригт "Монгол бичгийн өдөр"-ийн арга хэмжээ болох бөгөөд энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболд оролцох юм байна. Түүнчлэн энэ сарын 8-нд "Монгол язгуур урлагийн өдөр", 9-нд "Монгол хувцасны өдөр"-ийг тус тус зохион байгуулахаар болжээ.