Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг өнөөдрөөс албан ёсоор хэрэгжих юм. Монголын нэрийн өмнөөс гадаад улс руу явуулах албан бичгийг монгол бичгээр үйлдэж, тухайн орны, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хөрвүүлэн илгээхээр боллоо. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад орны адилтгах төвшний албан тушаалтанд илгээх бичиг, захидлыг энэ шаардлагад нийцүүлэх үйлдэх ажээ. Зарлиг ёсоор Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, бүх шатны боловсролын байгууллагын диплом, гэрчилгээг кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичих юм.