Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн БОАЖЯ-ын газраас Бат-Өлзий сумын нутаг Өндөрхясаа хэмээх газарт “Сарлагийн фестиваль 2011” арга хэмжээг ирэх сарын 23-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Наадмын үеэр сарлаг унасан малчдын болон сарлаг, хайнаг тэрэгний парад болох бөгөөд сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх зэрэг уралдаан тэмцээн зохиох юм байна. мөн сарлагийн поло анх удаа зохион байгуулахаар төлөвлөсөн нь жуулчдын сонирхлыг ихэд татаж байгаа гэнэ.