Төрийн далбаа стандарттай болжээ


Төрийн далбаа өнөөдрийг хүртэл албан ёсны стандартгүй байсан. Түүнээс шалтгаалж баяр ёслолын үеэр санаатай болон санамсаргүй байдлаар буруу зөрүү хийх байдал газар авсан. Тодруулбал Сүлдний галыг цэцэг байлаар хийж, загасыг нь нар буруу харуулсан хийх, өнгийг нь хэт бүдэг эсвэл тод гэсэн байдлаар хийх болсон. Тиймээс Төрийн ордны төрийн ёслолын алба, Стандартчилал үндэсний төвөөс хамтран өнгөрсөн хоёрдугаар сард ажлын хэсэг байгуулагдаж МУ-ын Төрийн далбаан стандартыг гаргасан байна. Дөрвөн сарын хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр өчигдөр буюу 2011 оны зургаадугаар сарын 23-ны өдрийг Стандартчиллын Үндэсний зөвлөлий 35-р тогтоолоор баталжээ. Төрийн далбаад баримтлах энэхүү стандартыг 2012оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэглэж эхлэх юм байна. Төрийн далбаан үндсэн өнгийг Олон улсын өнгөний нийгэмлэгээс гаргасан өнгөний ангилалаас оруулжээ. Өөрөөр хэлбэл Төрийн далбаан Улаан, шар, хөх өнгө нь тогтсон кодтой байх юм байна