Тансаг аялалын бүсээр Монгол, Бразилийг нэрлэжээ

“The Wall Street Journal” сэтгүүл энэ зуны аялалын тансаг бүсээр Монгол, Бразил улсыг нэрлэжээ. Уг сэтгүүл жил бүрийн зун тансаг аялалын бүсийг нэрлэдэг бөгөөд энэ жил шинэ газар, орныг санал болгоход анхаарсан гэнэ. “Чингисийн Монгол хэмээн нэрлэдэг тус улсад өдгөө уул уурхайн “тэсрэлт” болж, тансаг амьдралын хэв маяг цогцолж байна. Дэлхийн брэнд “Louis Vuitton”-ны салбар энд байдаг учраас та яагаад зочилж болохгүй гэж” хэмээн уг сэтгүүлийн редактор Дебора Нидлмэн бичжээ. Харин Бразилыг аялагчдын “Мөрөөдлийн орон” хэмээгээд орчин үеийн аялалын жишиг болсон газар гэсэн байна.