Гадаадын иргэдэд оршин суух үнэмлэх олгож эхэллээ

УИХ-аар шинээр батлагдсан гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол улсад оршин суугч гадаадын иргэдэд Оршин суух үнэмлэх олгохоор заасан бөгөөд энэ ажил хэрэгжиж  эхлээд байгаа ажээ. Уг  үнэмлэхийг оршин суух хэлбэрээс хамаарч 7 өнгөөр  хэвлэн олгож байгаа ба тухайлбал  хөрөнгө оруулагч саарал, суралцагч ягаан хөдөлмөр эрхлэгч шаргал өнгөтөй байх юм байна. Нийт  36 мянга гаруй гадаадын иргэнд үнэмлэх  олгохоос одоогийн байдлаар 19 мянга гаруй  иргэнд олгож  байна.  Үнэмлэх олголт 60 хувьтай байна.

Энэ үнэмлэхийг  олон улсын хэмжээнд мөрддөгддөг хэмжээ стандартын шаардлага хангасан интеграл схем бүхий цахим хэлбэртэй мөн   олон төрлийн нууцлалтай  мөн чамгүй   багтаамжтай хийсэн тул ямар нэгэн газар хуурамчаар үйлдэх боломжгүй ажээ. Оршин суух үнэмлэхний мэдээлэлд тухайн хүний овог нэр, төрсөн он сар өдөр, паспортын дугаар,  оршин суух хаяг зэргээс гадна өөрийнх  нь фото зураг,  10 хурууны хээ  зэрэг мэдээлэл багтжээ. Үнэмлэхийг гээж үрэгдүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгуулийн арга хэмжээ авах бөгөөд гадаадын иргэд байнга биедээ авч явах үүрэгтэй юм байна.