“Богд хаан” удахгүй дэлгэцнээ амилна

Шашин төрийг хослон барьж байсан “Богд хаан” тун удахгүй дэлгэцнээ амилах нь ээ. Анх 1972 онд Богд хааны аж амьдрал ордон ил, тод бус байдлаар дэлгэцнээ гарч байсан билээ. Энэ удаа түүний бага наснаас эзэн хаан хүртэлх туулсан амьдралыг үзэгчдэдээ толилуулах юм байна. “Богд хаан” кино зураг авалт ирэх сарын 6-наас Төв аймагт эхлэх ажээ. Киноны найруулагчаар нэрт найруулагч Г.Жигжидсүрэн ажиллаж буй бөгөөд арваннэгдүгээр сард олны хүртээл болгох юм байна. Дондогдулам хатны дүрд УДЭТ-ын жүжигчин МУГЖ С.Сарантуяа тоглож, “Монгол кино” нэгтгэл хөрөнгө оруулж байгаа гэнэ. Богд хааны хэрэглэж байсан хэрэглэл, ном судрыг Богд хааны ордон музейгээс зөвшөөрлийн дагуу зураг авалтад хэрэглэж буй юм байна.