Бойнг компаниас онгоц худалдаж авах болсон байна

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Тухайлбал, Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, АНУ-ын Худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга Гэри Локе, Монгол –Америкийн иргэний агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын агаарын тээврийн чадавхийг нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Иргэний агаарын “МИАТ” ХК-ийн Ерөнхий захирал Ц.Орхон,  АНУ-ын худалдаа, хөгжлийн агентлагийн захирал Леосадиа Зак, Бойнг компаниас онгоц худалдаж авах гэрээнд “МИАТ” ХК-ийн захирал Ц.Орхон, Боинг компанийн дэд захирал Стэнлэй Рот, Иргэний агаарын тээврийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын Иргэний нисэхийн удирдах газрын дарга С.Батмөнх, АНУ –ын Агаарын тээврийн удирдах төв байгууллагын гүйцэтгэх захирал Майкл Херта нар тус тус гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслол Вашингтон дахь “”Блейр хаус” харшид боллоо.