Эрийн гурван наадам ЮНЕСКО-д бүртгэгдсэнийг наадмаар баталгаажуулна

Кенийн нийслэл Найроби хотноо болсон ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын зөвлөлийн ээлжит хурлаар ЮНЕСКО-д бүртгүүлэхээр нэр дэвшсэн 47 соёлын өвөөс 46-г нь хvн төрөлхтний материаллаг бус соёлын өвд албан ёсоор бvртгэсэн байна. Yүнд, Монголын эрийн гурван наадам, хөөмий, шувууны ан гэсэн гурван зүйл бүртгэгдэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил зэрэг олон түүхт ой давхцаж байгаа. Тэгвэл эдгээр баяр дээр баяр нэмж Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлснийг баталгаажуулж батламжийг нь гардуулах аж. Гэхдээ ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковатай өөрийн биеэр Монголд ирж наадмын нээлтийн үеэр батламж гардуулахаар болжээ.