Хор цацсан газруудаар аялаж болохгүй

Зургадугаар сарын 17-ноос 24-ний хооронд Улаанбаатар хотын ногоон бүсэд Хандгайт, Шаргаморьт, Шижирийн даваа, Богдхан уулын дархан цаазат газарт Хүрхрээ, Зайсан, Залаат, Төрхурх, Баруундэлгэрт тус тус ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг явуулж байна. Дээрх ажил эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд нэр дурдсан газруудаар явах, ойн дагалт бүтээгдэхүүн, самар жимс түүх зэрэгт хорио цээрийн дэглэм мөрдөж ажиллах ёстой гэж Ойн газраас мэдээлжээ. Учир нь бактерийн бэлдмэл ашиглан авиамикробиологийн аргаар гүйцэтгэж байгаа тул богино хугацааны дотор загатнан харшил өгч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын ногоон бүсэд 4500 га, Богдхан уулын дархан цаазат газарт 2400 га хөнөөлийн голомт бүхий талбайд хортон шавьжтай тэмцэх ажил хийх ажээ.