Чойжин ламын сүм музей 20.00 цаг хүртэл ажилладаг боллоо


Чойжин ламын сүм музейн хамт олон хүүхэд, залуусыг чөлөөт цагаа цэнгээний газарт бус оюун ухаан хөгжүүлэх музейд өнгөрүүлэхийг уриалж, уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Өмнө нь 16.00 цагт үүдээ барьдаг байсан бол эл музей одоо өдөр бүр 20.00 цаг хүртэл үзэгчдэдээ үйлчлэх гэнэ.

Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бусад музей 18.00 цагт хаадаг учраас зуны үдэш  цагаа өнгөрүүлэх хүсэлтэй олонд таагүй байдаг бизээ. Тиймээс бусаддаа үлгэрлэн үйлчилгээний цагаа уртасгаж буй тус музейд зочлохыг хүсвэл хүүхэд 500, оюутнууд 1000, насанд хүрэгчид болон жуулчид 2500 төгрөгний үнэтэй тасалбараар үйлчлүүлэх юм байна.