Азийн шилдэг уулчид Монголын хамгийн өндөр оргил болох Алтай таван богдыг онилжээ. Одоогоор нийт 130 гаруй уулчин энэхүү авирлатад оролцохоо мэдэгдээд байгаа юм. Энэ сарын 18-28-нд болох “Их Монгол 2011-Алтай таван богд” нэртэй нэгдсэн авиралтад Балба, ОХУ, Кыргызстан, Монголын уулчид оролцох нь тодорхой байна. Дашрамд дурдахад, Азийн уулчдын холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал маргааш Улаанбаатар хотноо болох гэж байна. Хуралд азийн 10 гаруй орны 20 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцох юм байна.