Замын-Үүд чиглэлд зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдсэнтэй холбоотой Улаанбаатар төмөр замынхан долоо хоногийн лхавга, бямба гаригуудад оройн 20.00 цагаас нэмэгдэл 5-6 вагоныг энэ сарын 15-ны өдрөөс явуулж эхэлжээ. Дизель түлшний хомсдолтой холбоотой 400 гаруй галт тэрэг Замын-Үүд өртөөнд саатсан байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр нэмэгдэл вагон явж эхэлснээр тус боомт дахь ачаа тээврийн ачаалал багасна гэж үзэж байгаа ажээ. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замынхан хоёр хоногийн дизель түлшний нөөцтэй байна.