Байгалийн онгон төрх, Монголын үндэсний өв соёлыг хадгалж хамгаалах, олон нийтэд таниулан сурталчлах, залууст нутаг усаа хайрлах үзэл, хүсэл тэмүүлэл төлөвшүүлэх зорилгоор ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос “Монголын тахилга, шүтлэгт газар нутаг” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлажээ. “Монголын дархан цаазат Богд хан, Бурхан халдун, Отгонтэнгэр уулын байгаль, соёлыг өвийг хадгалж хамгаалах хэрэгцээ шаардлагын талаарх олон нийтийн мэдлэг ухамсар, ойлголт үнэлэлтийг дээшлүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд зориулсан бүтээлийг энэ сарын 18 хүртэл хүлээж авах юм байна. бүтээлүүдийг багцлан цомогт оруулах бөгөөд шилдгээр шалгарсан зургийг 350.000 төгрөгөөр урамшуулах ажээ.