Хүннү гүрний бүрэн түүхийг өгүүлсэн анхны бүтээл хэвлэгдэн гарлаа


Зохиолч, орчуулагч Я.Ганбаатарын "Тэнгэрийн ташуур Аттила" түүхэн роман хэвлэгдэн гарлаа. Энэ нь зохиолчийн "Их нүүдэл" нэртэй гурамсан романы  сүүлийн дэвтэр гэнэ. Өнгөрсөн 2008 онд "Модун Шаньюй", 2010 онд "Хүүхэн Шаньюй" нэртэй эхний хоёр дэвтэр  нь уншигчдын хүртээл болсон байна. Зохиолч Я.Ганбаатарын энэхүү гурамсан роман нь Монголын анхны төрт улс Хүннү гүрний түүхийг бүрэн хэмжээгээр өгүүлсэн утга зохиолын анхны бүтээл болж байгаа юм байна.