Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсыг байгуулсны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн баярын арга хэмжээ үзэх билет, зөвшөөрлийн үнийг баталжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр өдрийн билет секцээсээ хамаарч 13000-24000 төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал, 1,2,3,4,14,15,16,17 дугаар секц 24000, 9, 10 дугаар секц 15000, 6,7,8,11,12,13 дугаар секц нь 13000 төгрөгийн үнэтэй байна. Автомашины А, Д, Ж зөвшөөрөл 20000, Б зөвшөөрөл 15000, Ү, М нь 10000, Г зөвшөөрөл 8000, М зөвшөөрөл нь 3000 төгрөгийн үнэтэй байна. Баяр наадмыг сурвалжлах сэтгүүлчдэд олгодог мандатны үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд дотоодын сэтгүүлчид 15000 төгрөг, гадаадын сэтгүүлчид 100 ам.долларын хураамж төлөх юм байна.