Манай улсын хүн ам 2010 оны эцсээр 2780.8 мянгад хүрч, өмнөх оноос 1.8 хувиар өссөн байна. Нийт хүн амын 63.3 хувь нь хотод, 37.7 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Хүн амын 27.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 63.9 хувийг 15-64 насныхан, 8.8 хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж буй ажээ. Насны бүтцийн хувьд хүн ам залуужих хандлагатай болж, нэн таатай үе үргэлжилж байна. Эрдэмтэн, судлаачдын тооцоогоор энэ үе 2025 он хүртэл үргэлжлэх гэнэ. Харин шилжилт хөдөлгөөний улмаас хүн амын нягтаршил жигд биш болж байгаа ажээ. Улаанбаатарт нэг хавтгай дөрвөлжин км-т 246.8 хүн ногдож байхад баруун бүсэд 0.9, зүүн бүсэд 0.7, төвийн бүсэд 1.0, хангайн бүсэд 1.4 байна. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улс эхийн эндэгдлийн төвшин 100 мянган төрөлтөд 45.5 болсон нь 1990 оны төвшнөөс дөрөв, 2000 оныхоос дөрөв, 2009 оноос хоёр дахин буурчээ.