Монгол улсад 1933 оны хүн амын тооллого нь 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 14-ний хооронд 14 хоногийн хугацаатай орон даяар нэгэн зэрэг явагдсан байна. Тооллогоор нийслэл хотоос гадна, 13 аймагт байжээ. Тодруулж хэлбэл
1. Архангай 34 сумтай,
2. Говь-Алтай 16 сумтай
3. Дорноговь 22 сумтай
4. Дорнод 24 сумтай
5. Өвөрхангай 29 сумтай
6. Өмнөговь 22 сумтай
7. Сэлэнгэ 17 сумтай
8. Төв 37 сумтай
9. Увс 16 сумтай
10. Ховд 12 сумтай
11. Хэнтий 28 сумтай
12. Завхан 21 сумтай
13. Хөвсгөл 24 сумтай нийт 13 аймгийн 302 сум байсан байна.
ҮТА-ын ЛМСТөвийн Ахлах архивч Д.Довдонцэрэн