Монгол Улсын хилийн бүсэд аялах-Хилийн зөвшөөрөл

Аялал жуулчлалын улирал ч эхэлж хүн бүр л хаашаа явахаа төлөвлөж суугаа байх. Энэ удаа хилийн дагуу болон бүс нутгаар аялахад шаардагдах бичиг баримтын талаар орууллаа. Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн харъяат нь Монгол улсын хилийн бүс нутагт 30 км дотогш хилийн бүсэд зорчих зөвшөөрлийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас авдаг.

1)    Хилийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалууд:

·         Хил Хамгаалах Ерөнхий Газар-т гаргасан өргөдөл

·         Явах маршрут /газрын зураг дээр зурсан байх/

·         Хувь хүмүүсийн нэрсийн жагсаалт, баримт бичгийн баталгаажуулалт хуулбар

·         Тээврийн хэрэгслийн тоо, гэрчилгээний хуулбар

2)    Аялал жуулчлалын байгууллага:

·         Хилийн бүсэд аялах зөвшөөрөл хүссэн албан тоот

·         Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээний баталгаажсан хуулбар

·         Жуулчдыг хариуцан авч явах хүн, нийт хүмүүсийн тоо, иргэний баримт бичгийн баталгаажсан хуулбар

·         Байр зүйн зураг дээр аялах бүдүүвч-бүдүүвчинд хийлийн бүс, зурваст аялал жуулчлалын ажиллагаа явуулах район, түүгээр явах замнал, явах хугацаа, байрлах газар зэргийг оруулсан байх

·         Аялалын тээврийн хэрэгслийн тоо, гэрчилгээний хуулбар

·         Жуулчид нь ан агнуур, спорт загасчлах зорилгоор явж байгаа тохиолдолд Байгаль орчны яамнаас авсан тусгай зөвшөөрөлтэй байх

·         Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын албан бичгийн хариуг 1-3 хоногийн дотор шийдвэрлэнэ

Хилийн бүсэд явж буй үедээ иргэний үнэмлэх, гадаадын иргэн паспортаа биедээ заавал авч явна. Хилийн зөвшөөрөл авалгүйгээр явж байгаад баригдаж хоригдсон, торгуулсан тохиолдол олон байдаг. Хилийн зөвшөөрлийг Хил хамгаалах Ерөнхий Газраас авч амжихгүй тохиолдолд орон нутагт буй Хилийн хороонд /голдуу аймгийн төв дээр/ хүсэлтээ гаргаад хүний 3000₮ төлөөд эл зөвшөөрлийг авч болно.