Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын комиссын тавдугаар хуралдаан өнөөдөр болж, хуралдааныг Улсын комиссын дарга, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд даргаллаа.
Хуралдаанаар хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүнг боловсруулсан тухай мэдээллийг улсын комиссын орлогч дарга, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан танилцуулав. Хуулийн дагуу энэ дүнг УИХ-д танилцуулж, нийтэд мэдээлэл тархаахыг комиссын хуралдаанаас шийдвэрлэлээ. 10 жилд нэг удаа болдог энэ удаагийн тооллогоор монголын хүн ам 2 сая 754.685 болжээ. Тооллогын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ҮСГ зургадугаар сарын 10-нд олон нийтэд мэдээлэх бөгөөд Их тэнгэрт болох энэхүү арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцох юм.