Москва хотод ажлын айлчлал хийж буй Буриадын ерөнхийлөгч В.Наговиц ОХУ-ын Тэргүүн шадар сайд В.Зубковтай уулзаж Монгол-Буриадын хилийн “Айнек-Гол” боомтыг ажилд оруулах талаар хүсэлт тавьсан гэнэ. Буриадын Закаменск болон Монголын Булган аймгууд 2010 оны 7-р сараас 12-р сар хүртэл хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гол нь амьд хонь хөлөөр нь гаргах талаар тохиролцсон аж. Тийм учраас 8-р сарын 1-нээс түр хугацаагаар ч гэсэн тус боомтыг ажилд оруулахыг Буриадын Ерөнхийлөгч Засгийн газраасаа хүсэж байна. Мөн Желтур боомтоор Монголоос нүүрс авах асуудлыг Засгийн газрын түвшинд ярилцаж байгаа гэнэ.