"Отгонтэнгэр" рашаан сувиллаас 2011 онд амрагч сувилуулагч хүлээн авах журмаа иргэдэд танилцууллаа. Эмчлүүлж сувилуулах иргэд даатгалын хураамжаа төлж эрүүл мэндийн дэвтэртээ 2011 онд баталгаажуулалт хийлгэн иргэний үнэмлэхний хамт авч ирэх юм байна. Сувиллын нэг ор хоногийн төлбөр нь насанд хүрэгсэд 10000 төгрөг, унааны зардал нь талдаа 8000 төгрөг, 11 дээш насны хүүхэд ор хоногийн төлбөр нь 8000 төгрөг, 5-16 насанд талдаа 4000 төгрөгөөр зорчиж, 0-10 насны хүүхэд 5000 төгрөгөөр хэвтэж эмчлүүлэх гэнэ.
Харин буудал тусгай байр, гэрээр үйлчлүүлэгчдийн ор хоног тутмын нэмэлт төлбөр 2000 төгрөг, гадаадын аялагч жуулчид 15 доллар байх юм байна. Түүнчлэн Отгонтэнгэр рашаан сувиллын газар нь магадлан итгэмжлэгдсэн тул тэтгэврийн насны эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 наснаас дээш групптэй, 70 наснаас дээш настай хүмүүст харъяа ХХҮХ-ээсээ 50 хувийн хөнгөлөлт авах ёстойг ч уламжиллаа. Эднийхэн бүх төрлийн рашаан, шавар эмчилгээ, эм тан, бариа засал, зүү төөнүүр, хануур шивүүр, бумба зэрэг заслуудыг хийх бөгөөд сургалт болон хамт олны амралт аялал жуулчлалыг ч хүлээн авах юм байна.