Өвөрхангай аймагт “Сарлагийн баяр” болно

  Normal 0 false false false EN-US JA X-NONE

Аялал жуулчлалын үе эхэлж байгаатай холбоотойгоор жуулчлалд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ ирэх сард болох ажээ. Жуулчид нүүдэлчдийн ахуй амьдралыг сонирхдог учраас тэдэнд хандсан таван хошуу малын баярыг Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг. Үүнтэй холбоотойгоор Өвөрхангай аймагт ирэх сарын 18-нд “Хонь, ямааны баяр”, 23-нд “Сарлагийн баяр” “Сарлагийн фестиваль” болох юм байна. Энэ үеэр хонь, ямаа сааж, хяргаж, шагайн харваа зохиох бол “Сарлагийн фестиваль”-ийн үеэр сарлагийн поло зохион байгуулж, шилдэг сарлаг сургагчийг шалгаруулах юм байна.