Японы аялал жуучлалын салбарын төлөөлөгчтэй уулзалт хийв

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрынхан өнөөдөр Японы аялал жуулчлалын салбарын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Монголын аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал, чиг хандлага, Монгол-Японы энэ салбарын хамтын ажиллагаа зэрэг олон асуудлаар хоёр тал уулзалтын үеэр мэдээлэл солилцсон байна.Японы Нийгата мужийн Тээврийн газрын агаарын тээврийн хэлтсийн орлогч дарга Хигүчи Масаши тэргүүтэй 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монголд ажиллаж байгаа юм байна. Мөн, өнгөрөгч оны 9-р сард БОАЖ-ын сайд Л.Гансүх Япон улсад албан ёсны айлчлал хийж, энэ салбарын хамтын ажиллагаанд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвлэрлэхэд түлхэц өгөх томоохон хэлцлүүд хийсэн  байна. Тухайлбал, Монгол-Японы компаниудын түншлэлийг дэмжих, Монгол-Японы хооронд аялал жуулчлал хөгжүүлэх шинэ боломж бололцоог нэвтрүүлэх зэргээр тодорхой шийдлүүдэд хүрсний үр дүнд олон ажил төлөвлөгдөөд байгаа. Төлөвлөгөөт ажлын нэг хэсэг нь энэхүү танилцах аялал аж. Аялал жуулчлал нь валютын нөөц, иргэдийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх эх үүсвэр, байгаль орчин хамгаалах арга зам болохын хувьд төр засгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон түлхэц үзүүлдэг. Иймээс ч Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, 2015 он гэхэд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа гэнэ.