Өгий нуур, Орхон голын хөндийг тусгай хамгаалалтад авна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай хамгаалалтад авах шаардлагатай газруудын судалгааг гаргасан байна. Тусгай хамгаалалтад авах шаардлагатай газруудад уулын туруутан амьтан аргаль, ирвэс, янгир, цоохор ирвэсийн амьдрах таатай орчин болдог Ховд аймгийн Мөнх хайрхан, Мянган угалзат нурууны хоорондох газар нутаг оржээ. Мөн Асгатын мөнгөний ордод уурхайн үйл ажиллагаа явуулж буй Баян-Өлгий аймгийн Ачит нуурын хөндий, Сийлхэмийн нурууны өргөтгөл хэсэг, Алтай соёны эко бүс нутаг, Хөх сэрхийн нуруу, Алтан Хөхий, Хасагт хайрхан, Шаргын говь, Хантайширын нуруу, Дорнод соёны нуруу гэх мэт газар багтжээ. Харин хангайн эко бүс нутагт Хангай, Булнайн нуруу, Өгий нуур, Орон голын хөндий, Ерөө голын эх, Хадат уул зэрэг газрыг тусгай хамгаалалтад авах шаардлагатай гэж үзсэн байна.