«Лу Алтан товч», «Данжуур» дэлхийн өвд бүртгэгджээ

Английн Манчестер хотноо энэ сарын 22-25-ны өдрүүдэд хуралдсан Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын зөв­лөлдөх хорооны хурлаар дээрх хөтөлбөрийн хүрээнд “Баримтат өв”-д нэр дэвшсэн 80 гаруй өвөөс 45-ыг нь тус өвд бүртгэхийг “ЮНЕСКО”-гийн Ерөнхий захиралд зөвлөжээ. Эдгээр 45 баримтат өвд Мон­гол Улсаас нэр дэвшүүлсэн “Лу.Алтан товч” болон “Монгол Шунхан Данжуур” багтсан байна. Тус хурлын зөвлөмжийг Ерөнхий захирал батламжилсан бөгөөд ийнхүү манай “Лу.Алтан товч” болон “Монгол Шунхан Данжуур”-ыг Дэлхийн ба­римтат өвөөр “ЮНЕСКО” бүртгэн авлаа. Энэ жил Япон, Болгар, Швей­царь зэрэг нийт 11 улс анх удаа өөрсдийн “Баримтат өв”-ийг бүртгүүлжээ. 1992 онд үүсгэн бай­гуулагдсан Дэлхийн Дурсамж хөтөлбөрийн зорилго нь Баримтат өвийн хадгалалтыг сайжруулах, эдгээр үнэт дурсгалт зүйлсийн талаарх олон нийтийн мэдлэгийн дээшлүүлэх, эдгээр Баримтат өвийг цахим хэлбэрт оруулан олон нийтэд түгээн таниулахад оршино. Энэ жил шинээр 45 Баримтат өвийг бүртгэснээр Дэлхийн дурсамж хөтөлбөр нийт 238 баримтат өвийн бүртгэлтэй боллоо.